Нэрний утга учир...

2009 оны 09-р сарын 15 Нийтэлсэн Lkhamjav
Надад нэг ийм харьцуулалт буулаа...
 Дэлгэрэнгүй»

Амьдралын сайхан нь ?

2009 оны 09-р сарын 11 Нийтэлсэн Lkhamjav

Сайн байцгаана уу?

Цахим ертөнцийн таньдаг таньдаггүй андууд аа. Та бүхний амрыг эрэн мэндчилж байна. Их ч зүйл өөрчлөгдөж дээ. Нутагтаа байж байгаад л ирлээ дээ. Мал маллаж, машин барьж айл нүүлгэж, цасанд сууж цас ухах, хонь мал төллүүлж, ноос хяргах, ноолуур самнах, аргал түүх, малын хулгайтай тэмцэх гээд тоочоод баршгүй адал явдалтай амьдралын минь нэг жил өнгөрлөө. чадах чадахгүйн зовлон бас их ээ. Хүн л юм болсон хойно энэ бүхнийг тэсээд даваад л... Тэгээд амьдралын сайхан нь чадахгүй юм аа чадаж гарчихаад ийм л байж дээ гээд амсхийх сайхан юм даа...

to be continue...

 

Та хэдтэйгээ ингээд сэтгэлийнхээ үзүүрээс яриад л энэ бас л амьдралын бас нэг сайхан нь

 

Та бүхнийг хүндэтгэсэн "Тулах цэГ"

Энд заримыг үйлдлийг эс тооцсон болно./Үүнд: халуун нар, тогтворгүй улс төрийн байдал, энэ тэр.../ Дэлгэрэнгүй»

Амьдрал надад хайртай...

2008 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Lkhamjav
Харамгүй түгээнэ ээ. Дэлгэрэнгүй»

Надад навч олоод өгөх хүн байна уу?

2008 оны 05-р сарын 22 Нийтэлсэн Lkhamjav
Guys -666 хамтлагийн Навч дууг олоод өгөөч. Хичээнгүйлэн гуйя

Ажил хөөцөлдөж амжуулсан нь

2008 оны 04-р сарын 30 Нийтэлсэн Lkhamjav
Бараг л анх удаа албан ажил хөөцөлдөж, төрийн албаны хүмүүстэй арьс нүүрээ тулалцан байж ганц хоёр ажил амжууллаа. Хичнээн ч нааш цааш явав. Эсвэл зүгээр яамаар ч юм бэ дээ. Эцсийн эцэст ажил бүтсэн.Гэхдээ их л нервтсэн. Дараа энэ тухай бичнээ. Нэр устай нь хаягтай нь. Төрд ажиллахдаа ард түмэндээ үйлчлэх гэж энэ төршүү ухаантай юм байдаг баймаар юм. Хажуугаар нь энэ nblog ч бас юу в дээ.

Яагаад?

2008 оны 04-р сарын 30 Нийтэлсэн Lkhamjav
Энэ асуултыг өөрийн эрхгүй би өөртөө тавьчихлаа. Мэдэхгүй, яагаад өөртөө энэ асуулт тавьсанаа ч мэддэггүй. Хааяа нэг ийм үе байх. Гэхдээ би тодорхой болгох гэж хүчлэхгүй. урсгалаараа өөрөө тодорхой болог. За тэр ч яахав ээ. Ойрд ажил бүтээд хачин сайхан. Блог бичилгүй хачин муухай. Хаврын сайхан энэ өглөө тун ч сайхан. Сэтгэл гэгэлзээд, дүүрээд тийм ээ амьдрал хөвөрсөөр л... блогоо ч саначихаж. За бүгдэд нь энэ сайхан өглөөний мэнд хүргэе яаа. ЗҮгээр л би өөрөөсөө яагаад гэж асуусы шүү.

Хүний амьдрал аа гэж

2008 оны 04-р сарын 14 Нийтэлсэн Lkhamjav
Яамаар ч юм бэ дээ? Дэлгэрэнгүй»

Залуу насаа гэж...

2008 оны 04-р сарын 11 Нийтэлсэн Lkhamjav
Сонсоогүй чих, ажаагүй нүдээр ихийг үзнэ ээ Дэлгэрэнгүй»
Ирэгсдийн бүртгэлийн шинэчилсэн найруулга, горимын санал, ирж амжихгүйчдын мэндчилгээ Дэлгэрэнгүй»

НЭРГШҮЙ

2008 оны 04-р сарын 04 Нийтэлсэн Lkhamjav
Амьдралд навч хөглөрсөн үе байсан юм.

Цахим сүлжээгээр ойлголцох нь

2008 оны 04-р сарын 01 Нийтэлсэн Lkhamjav


Компьютерчингууд - өвөрмөц хүмүүс. Тэд нарт өөрийн гэсэн нутаг дэвсгэр бий.Тэр нь үнэхээр үлэмж их, зах хязгааргүй, сонирхолтой нь тэдэнд хил гааль гэж үгүй, арьс өнгө гэж ялгаварлахгүй , өөрийн гэсэн ёс суртахуунтай өөрийн гэсэн зан заншилтай хүмүүс.Тэдний хэл бас өвөрмөц , олон янзын хэлээр харилцана. Ассемблер, С, Раscal,DelphiJava,Shell гээд дурдаад байвал барагдахгүй. Өнөөдөр Internet гэдэг кибер ертөнцөд тэд бас шинэ хэл бодож олсоор тэдний хэл улам улмаар баяжсаар байна. Хаалт , цэг, таслал, 2 цэг , таслалтай цэг, дөрвөлжин хаалт, нуман хаалт - эд нар бүгд тэдний хэлний хэрэглэхүүнүүд. Янз янзын чат-рум - уудад smile (смайл - инээмсэглэл) буюу компьютерийн гаран дээр байдаг үсэг тэмдэгтүүдээс бүтсэн илэрхийллүүдээр сэтгэлийн хөдөлгөөн баяр хөөр, гуниг, тэр ч бүү хэл залхуу хүрч байгаагаа илэрхийлэх арга идэвхтэй хэрэглэгдэж байна. Жишээ нь, хамгийн тархсан тэмдэгт Smile таны баярлаж буйг илэрхийлж байгаа богоод хэрэв хэн нэгэн нь гүйцэд ойлгохыг хүсэж байвал толгойгоо зүүн тийш нь хазайлгаж, инээмсэглэж буй хүний дүрсийг харагтун. Хэрэв та толгойгоо гилжийлгэсэн бол тэр чигтээ дараагийн Wink тэмдгийг сайн харагтун. Нэг хөмсгөө өргөж инээж буй дүрсийг та харж чадаж байвал дараагийн дүрсийг та өөрөө тайлбарлах гээд үз Sad (Гэхдээ наад хажууд байгаа хүмүүс тань таныг яагаад байна гэж бодохгүй юм байгаа биз дээ Smile)

За тэгэхээр дараагийн дүрс маань

Neutral надад аль нь хамаагүй

:-& би ярихыг хүсэхгүй байна

Smile- би аль хэдийн насанд хүрсэн охин

:-{} би уруулаа будаж байна

гэсэн хөгжилтэй тэмдэглэгээнүүд байна. Цаашилбал, хэрэв чи вампир юм бол :- гэж тэмдэглэх хэрэгтэй юм байна. Танд сонин байх болов уу гээд дараах хэдэн смайликийг танилцуулья.

>[:^) Мангар удаан телевизор үзлээ

::-b|d-:: Дорж толинд тулав

=[8]-0 Огторгуйн нисгэгч Балдан газардаж байна

[]:-{0 Тэргүүний үсчин

<*(Confused Бодоод бодоод хариу олж чадахгүй байгаа илбэчин

,,,^..^,,, Юмны араар нуугдсан муур

(Z(:^P Наполеон

*-=|8-D Алиалагч

'=0-0=/' Нүдний шил

o0:)& Эмээ

( )) = ( Виноны хундага

Ингээд та нарийг смайл уудаа хэрэглэж үргэлж инээд хөөртэй байхыг хүсье!

ЦАГААН хар

2008 оны 03-р сарын 30 Нийтэлсэн Lkhamjav
Сайхан зүйл зөндөө л байна...
 Дэлгэрэнгүй»

Би жаахан ядраад

2008 оны 03-р сарын 29 Нийтэлсэн Lkhamjav

Манцуйтай тамирчин-1

2008 оны 03-р сарын 29 Нийтэлсэн Lkhamjav
2008-03-10 Дэлгэрэнгүй»